Шууд--:--:--
Orange News
← Нүүр хуудас руу буцах
МОНГОЛ

ХХААХҮЯ: JICA-ийн 7.9 тэрбум иенийн ЖДҮ-ийн төсөл амжилттай хэрэгжив

MontsameӨчигдөр1 мин унших

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 20 жилийн турш хэрэгжсэн "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах" төсөл амжилттай хэрэгжсэн талаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээллээ. Тус төсөл нь 2006 оноос эхэлсэн бөгөөд эхний шат 2006-2010 онд 2.9 тэрбум иен, хоёрдугаар шат 2011-2015 онд 5.0 тэрбум иенийн санхүүжилтээр тус тус хэрэгжжээ. Нийт 7.9 тэрбум иенийн санхүүжилтээр Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр бий болгох, байгаль орчныг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлсэн байна. Төслийн анхны санхүүжилт бүрэн олгогдож дууссан ч зээлийн эргэн төлөлтөөр бий болсон сангаас үйл ажиллагааг нь тасралтгүй, амжилттай үргэлжлүүлж байгаа нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнтэй загвар болсныг албаны эх сурвалж онцолж байна. Одоогоор төслийн дараагийн шатыг эхлүүлэхээр ажиллаж байна. Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#JICA