МОНГОЛ
"Монголын төмөр зам" 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай босгов
MontsameСая1 мин унших
"Монголын төмөр зам" ТӨХК дотоодын хөрөнгийн зах зээл дээр 300 тэрбум төгрөгийн "MTZ бонд"-ыг амжилттай арилжиж, санхүүжилт татсанаа мэдэгдлээ. Энэхүү санхүүжилтийг улс орны эдийн засагт стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн томоохон төслүүдийг урагшлуулахад зарцуулах юм.
Тус бонд нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хувьд томоохон арилжаанд тооцогдож байгаа бөгөөд үндэсний томоохон компаниуд дотоодын зах зээлээс санхүүжилт босгох боломж нэмэгдэж буйг харууллаа. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж буйн илрэл гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#MTZbond