Үйлчилгээний нөхцөл
Хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 4 сарын 30
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч та Orange News (orangenews.mn) цахим хуудас болон түүнтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээ, аппликейшн, API-г ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Та манай платформыг ашиглаж эхэлснээр энэхүү нөхцөлийг бүрэн уншиж танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв та эдгээр нөхцөлтэй санал нийлэхгүй бол манай үйлчилгээг ашиглахаас татгалзах эрхтэй.
Хоёр. Оюуны өмч ба Зохиогчийн эрх
2.1. Orange News сайт дээр нийтлэгдсэн бүх нийтлэл, дүн шинжилгээ, мэдээ, гэрэл зураг, видео, график дизайн, код болон дата өгөгдөл нь Orange News болон манай албан ёсны эх сурвалжуудын оюуны өмч бөгөөд Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар хамгаалагдсан болно.
2.2. Платформ дээрх мэдээллийг автоматжуулсан программ (web scraping, bot) ашиглан хуулах, олшруулах, зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.
2.3. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс манай мэдээллийг эш татахдаа эх сурвалжийг (Orange News) тодорхой дурдаж, эх холбоосыг (backlink) заавал байрлуулах үүрэгтэй.
Гурав. Санхүүгийн хариуцлагаас чөлөөлөх мэдэгдэл
3.1. Orange News нь хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага биш болно.
3.2. Манай платформ дээрх бүхий л мэдээ, зах зээлийн дата, үнийн санал, индекс, шинжээчдийн үзэл бодол нь ЗӨВХӨН МЭДЭЭЛЛИЙН ЧАНАРТАЙ бөгөөд ямар нэгэн хувьцаа, бонд, валют, криптовалют зэрэг санхүүгийн хэрэгслийг худалдан авах, зарах, хөрөнгө оруулах шууд зөвлөмж БИШ болно.
3.3. Бид мэдээллийн үнэн зөв, хурдтай байдлыг хангахын тулд олон улсын найдвартай эх сурвалжуудыг ашигладаг боловч зах зээлийн дата нь техникийн шалтгаанаар хоцролттой эсвэл алдаатай байх магадлалтайг анхаарна уу.
3.4. Хэрэглэгч нь манай сайт дээрх мэдээлэлд үндэслэн гаргасан аливаа хөрөнгө оруулалт, арилжааны шийдвэрээс үүдэн гарах шууд болон шууд бус санхүүгийн алдагдал, эрсдэлийг өөрөө бүрэн хариуцна.
Дөрөв. Хэрэглэгчийн үүрэг
4.1. Хэрэглэгч нь сайтыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомж болон нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй.
4.2. Сайтын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц вирус тараах, серверийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлэх (DDoS attack), бусад хэрэглэгчийн мэдээлэлд халдах зэрэг аливаа кибер халдлага үйлдэхийг хориглоно.
Тав. Нөхцөлийн өөрчлөлт
5.1. Бид энэхүү үйлчилгээний нөхцөлд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлтүүд сайтад нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.
5.2. Холбоо барих: info@orangenews.mn