МОНГОЛ
Эхний 4 сард гадаад худалдааны тэнцэл 3.1 тэрбум долларын ашигтай гарав
Montsame3 өдрийн өмнө1 мин унших
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Тайлант хугацаанд нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 6.8 тэрбум, импорт 3.7 тэрбум ам.долларыг тус тус бүрдүүлжээ. Энэ хугацаанд Монгол Улс дэлхийн 139 улстай худалдаа хийсэн байна.
Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#MongoliaTrade