МОНГОЛ
Монголбанк: Эдийн засаг 6.8% өсөж, валютын нөөц $7 тэрбумд хүрэв
Montsame2026.05.081 мин унших
Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8%-иар өсөж, гадаад валютын нөөц долоон тэрбум ам.долларт хүрсэн талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр мэдээллээ. Эдийн засгийн өсөлтийг уул уурхай, хөдөө аж ахуй, өрхийн хэрэглээ болон цэвэр экспорт голлон тэтгэжээ.
Оны эхний хагаст импортын үнэ, эрчим хүчний тарифын өсөлт, төсвийн тэлэлт зэргээс шалтгаалан инфляц 9.6%-д хүрч эрчимжсэн байна. Үүний хариуд Монголбанк мөнгөний бодлогоо чангатгаж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлэн 12%-д хүргэсэн нь үр дүнгээ өгчээ. Ингэснээр оны эцэст инфляц улсын хэмжээнд 7.5% болж, төв банкны зорилтот түвшинд эргэн орсон байна.
Гадаад худалдааны үзүүлэлтүүд мөн эерэг гарч, төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь улсын гадаад валютын нөөцийг 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, нийт долоон тэрбумд хүргэсэн нь төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэв.
Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#Mongolbank