САНХҮҮ
Bloomberg: Трампын Хятад дахь зорилго нь нөхцөл байдлыг дордуулахгүй байх
Bloomberg Markets2 өдрийн өмнө1 мин унших
Бээжинд болох АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтад олон улс өндөр хүлээлт үүсгээд байна. Гэвч Bloomberg-ийн редакцийн зөвлөлийн үзэж буйгаар Дональд Трампын гол зорилго нь нөхцөл байдлыг улам дордуулахгүй байх явдал юм.
Хоёр гүрний харилцаа худалдаа, технологи, геополитикийн асуудлаар хэдийн эмзэг, ээдрээтэй байгаа энэ үед хэт өндөр зорилт тавих, эсвэл гэнэтийн мэдэгдэл хийх нь эрсдэлтэй. Тиймээс томоохон амжилтад хүрэхээс илүүтэйгээр одоогийн тогтвортой байдлыг хадгалах, харилцааг муутгахгүй байх энгийн зорилтыг чухалчлах нь зүйтэй гэж шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: Bloomberg Markets
#OrangeNews#Finance#MarketWatch#Трамп