МОНГОЛ
Ерөнхий сайд Давост AI, технологийн хөрөнгө оруулалтыг уриалав
Montsame3 өдрийн өмнө1 мин унших
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд оролцож, олон улсын хөрөнгө оруулагчдад хандан уриалга гаргалаа. Тэрээр хүнсний аюулгүй байдал, хиймэл оюун (AI) зэрэг салбарт Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах реформуудыг танилцуулав.
Чуулганы үеэр Ерөнхий сайд “Хүнсний тогтолцоон дахь инновац” болон “Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй” сэдвүүдээрх хэлэлцүүлэгт оролцож, AI болон биотехнологийн дэвшлийг нэвтрүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг онцолжээ.
Монголын Засгийн газар “Хүнсний хувьсгал” болон төрийн хүнд суртлыг бууруулах “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлж буйг тэрээр дурдаж, хүнс үйлдвэрлэл, ложистикийн салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр энэ оны наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын XVII бага хуралд оролцогчдыг урилаа.
Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#Давос
