МОНГОЛ
Кыргызалтын компани Монголын алтны хүдрийг цэвэршүүлж, 12 сая доллар оллоо
Montsame6 өдрийн өмнө1 мин унших
Киргизийн “Кыргызалтын” ХК анх удаа Монгол Улсаас нийлүүлсэн алтны хүдрийг амжилттай цэвэршүүлснээ албан ёсоор зарлалаа. Энэ нь Киргизийн түүхэнд хийгдсэн анхны ийм төрлийн төсөл бөгөөд цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулж, 12 сая гаруй ам.долларын орлого олсон байна.
Тус компани нь Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбоо (LBMA)-ны олон улсын магадлан итгэмжлэлтэй бөгөөд энэ нь үйлдвэрлэсэн алт нь “Good Delivery” ангиллын шаардлагыг хангадгийг баталдаг. Энэхүү стандарт нь чанар, цэвэршилт, гарал үүслийн мөрдөх тогтолцоог баталгаажуулдаг юм.
“Кыргызалтын” компанийн мэдэгдэлд, “Энэхүү төсөл нь манай компанийн орчин үеийн технологийн чадамж, олон улсын түвшинд үйлчилгээ үзүүлэх боломжийг харууллаа. Бид 999.9 сорьцтой, өндөр хөрвөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн” гэж онцолжээ. Энэхүү амжилт нь үнэт металл боловсруулах чиглэлээр гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээж байна.
Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#Алт
