МОНГОЛ
МХБ-д 16 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж, TOP-20 индекс 1%-иар унав
Montsame2 өдрийн өмнө1 мин унших
Өнгөрсөн долоо хоногт (5-р сарын 4-10) Монголын хөрөнгийн биржид нийт 16 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.06 сая ширхэг үнэт цаас арилжаалагдаж, зах зээлийн гол индексүүд холимог гүйцэтгэлтэй байлаа.
Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хувьцаануудыг багтаасан TOP-20 индекс 1.00%, MSE A индекс 0.66%-иар тус тус буурсан нь хөрөнгө оруулагчид ашгаа баталгаажуулж, болгоомжилсон хандлагатай байсныг илтгэв. Арилжааны дүнгээр Тавилга (TVL), Хаан Банк, Ард Санхүүгийн Нэгдэл (AARD), АПУ болон МХБ-ийн хувьцаанууд тэргүүллээ.
Эсрэгээр, жижиг үнэлгээтэй компаниудыг багтаасан MSE B индекс 0.13%-иар өссөн нь сонгомол худалдан авалт үргэлжилж буйг харуулсан юм. Энэ хугацаанд хоёр томоохон багцын арилжаа хийгдсэнээс Тавилга ХК-ийн 3.7 тэрбум төгрөгийн арилжаа онцлог байв.
Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#МХБ