МОНГОЛ
МХБ-д 18.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж, TOP-20 индекс 2.25% өсөв
MontsameСая1 мин унших
Монголын хөрөнгийн биржид (МХБ) өнгөрсөн долоо хоногт (6-р сарын 22-28) нийт 12.4 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, гүйлгээний дүн 18.6 тэрбум төгрөгт хүрлээ. Зах зээлийн гол хэмжүүр TOP-20 индекс 2.25%-иар өсөж, 52,527 нэгжээр хаагдав.
Энэ хугацаанд таван удаагийн багцын арилжаа хийгдсэн нь зах зээлийн идэвхийг харуулав. Үнийн дүнгээр MGL Aqua (MGLA), Хаан Банк (KHAN), Тэнгэр Даатгал (TGI), Premium Nexus (CUMN) болон Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) компаниуд тэргүүллээ. Хамгийн том багцын арилжаагаар MGL Aqua-ийн 5.5 сая ширхэг хувьцаа 1.7 тэрбум төгрөгөөр, Premium Nexus-ийн 1.8 сая хувьцаа 636.7 сая төгрөгөөр зарагдсан байна.
Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#МХБ
