МОНГОЛ
Эдийн засгийн зөвлөл 545 сая долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав
MontsameСая1 мин унших
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Хуралдаанд 120 гаруй гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
Онцлох үр дүнгийн хүрээнд Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг Phillip Capital компани Монгол Улсад албан ёсны оффисоо нээхээ зарлав. Мөн Унгарын OTP Bank Монголд салбараа байгуулах хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор гардууллаа.
Ерөнхий сайд Далянь хотод болсон Зуны Давосын уулзалтын үр дүнг бататгаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлогыг танилцуулав. OTP Bank-ны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф хэрэв тус банк Монголын зах зээлд нэвтэрвэл томоохон төслүүдийг санхүүжүүлж, ипотекийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн санал болгох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#MongoliaEconomy
