САНХҮҮ
Японд хүү өсөхөд компаниуд хөрвөх бондоор санхүүжилт татаж эхлэв
Bloomberg MarketsСая1 мин унших
Японы компаниуд оны эхний хагаст сүүлийн 20 гаруй жилийн хугацаан дахь хамгийн их хэмжээний хөрвөх бонд гаргалаа. Тус улсад зээлийн хүү тасралтгүй өсөж байгаа нь компаниудыг санхүүжилт босгох хямд хувилбар хайхад хүргэж байна.
Хөрвөх бонд нь тодорхой хугацааны дараа компанийн хувьцаа болгон хөрвүүлэх боломжтой байдаг тул уламжлалт зээл, бондоос бага хүүтэй байдаг. Японы Төв Банк хэт бага хүүгийн бодлогоосоо татгалзаж эхэлснээр компаниудын санхүүжилтийн стратегид ийнхүү өөрчлөлт орж, хөрвөх бондын эрэлт эрс сэргэжээ.
Эх сурвалж: Bloomberg Markets
#OrangeNews#Finance#MarketWatch#ЯпоныБонд
