МОНГОЛ
Финланд Google-ийн дата төвийн ой цэвэрлэсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэлээ

iKon.mn - Шинэ мэдээ3 өдрийн өмнө1 мин унших
Финландын цагдаагийн байгууллага тус улсын хойд хэсэгт Google-ийн дата төв байгуулахаар төлөвлөж буй газарт байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Эрх баригчдын мэдээлснээр, Google-ийн охин компани Tuike Finland нь Мухос дахь төлөвлөсөн талбайд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж дуусгахаас өмнө 330 га талбай бүхий ойг цэвэрлэж, ус зайлуулах ажлыг гүйцэтгэжээ.
Финланд нь бусад Нордикийн орнуудын нэгэн адил геополитикийн тогтвортой байдал, өргөн газар нутаг, мөн сэрүүн уур амьсгал нь эрчим хүчний зардлыг бууруулах боломж олгодог зэрэг давуу талуудаараа дата төв байгуулах сонирхолтой технологийн компаниудын анхаарлыг татдаг.
Финландын цагдаагийн байгууллага Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ, "Урьдчилсан мэдээллээр Tuike Finland Oy компанийн дата төвийн төслийн барилгын талбайд ус зайлуулах болон усны менежменттэй холбоотой зөрчил, дутагдлууд илэрсэн тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэв.
Финландын эрх баригчид одоогоор төлөвлөлтийн янз бүрийн шатанд байгаа нийт 145 шинэ дата төв байгуулах хүсэлтийг хянаж байна. Үүнд Google-ийн 13 тэрбум еврогийн өртөгтэй хиймэл оюун ухааны дэд бүтцийн төсөл багтаж байгаа бөгөөд үүнийг тус компани Европ дахь хамгийн том хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: ikon.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#Google
