МОНГОЛ
Anthropic IPO-д бүртгүүлж, үүсгэн байгуулагчдаа тэрбумтан болгох боломж нээлээ

iKon.mn - Шинэ мэдээ6 өдрийн өмнө1 мин унших
Цахиурын хөндийн хамгийн хурдацтай өсөж буй компаниудын нэг болох Anthropic Даваа гарагт АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC)-нд IPO-д бүртгүүлэх хүсэлтээ өргөн барилаа. Энэхүү IPO нь хөрөнгийн зах зээлээс их хэмжээний хөрөнгө босгох хүлээлт үүсгээд байна.
Өнгөрсөн тавдугаар сард тус компанийн зах зээлийн үнэлгээ 965 тэрбум долларт хүрсэн бол ирэх сарын сүүлээр хувьцаагаа олон нийтэд санал болгосноор 1.5 их наяд долларыг давах тооцоотой байна. Anthropic нь арваннэгдүгээр сарын сүүлийн хагаст Nasdaq бирж дээр "ANT" тикерээр арилжаалагдах юм.
IPO-гийн үр дүнд тус компанийг үүсгэн байгуулсан долоон хүн олон тэрбумын хөрөнгөтэй болох төлөвтэй байна. Тэдгээр нь одоо тус бүрдээ 230 саяас дээш ширхэг хувьцаа эзэмшдэг. Тухайлбал, компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей 240,637,980 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Хамгийн олон буюу 244,173,040 ширхэг хувьцааг компанийн CCO (Chief Compute Officer) Том Браун эзэмшдэг. Хэрвээ компанийн үнэлгээ 1.5 их наяд долларт хүрвэл түүний хөрөнгийн хэмжээ 24 тэрбум долларт хүрэх боломжтой.
Браун нь Anthropic компанийг 2021 оны нэгдүгээр сард ах дүү Амодей нар болон бусад дөрвөн хүний хамт үүсгэн байгуулжээ. Одоо тэр компанийнхаа тооцоолох хүчин чадлыг удирдах, үр ашигтай ажиллуулах ажлыг хариуцдаг. Үүсгэн байгуулагчдаас гадна тус компанид хөрөнгө оруулсан Amazon, Google зэрэг томоохон компаниуд энэхүү IPO-оос ихээхэн ашиг хүртэх төлөвтэй байна.
Эх сурвалж: ikon.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#Anthropic
