Шүдний эмч хэрэггүй болох уу? Дэлхийн анхны бүрэн автомат "Робот Эмч" ажилдаа орлоо
HEALTHFUTURE
12/4/20251 min read


Шүдний эмчид очихоос айдаг уу? Тэгвэл ирээдүйд таныг эмч биш, робот угтаж магадгүй. АНУ-ын Perceptive компани дэлхийн анхны бүрэн автомат, хиймэл оюун ухаант роботоор хүний шүдийг эмчлэх туршилтыг амжилттай хийлээ.
Робот эмчийн чадвар:
Хурд: Хүн эмч 2 цаг хийдэг ажилбарыг (Crown суулгах г.м) робот ердөө 15 минутад хийж гүйцэтгэсэн.
Нарийвчлал: 3D сканер ашиглан амны хөндийг бүрэн зураглаж, микрометрийн нарийвчлалтай ажилладаг тул алдаа гаргах магадлал бага.
Өвдөлтгүй: Хүний гар шиг чичрэхгүй, маш тогтвортой тул өвчтөнд таагүй мэдрэмж төрүүлэх нь бага.
Энэ технологи зөвшөөрлөө бүрэн авбал шүдний эмнэлгийн оочер дараалал, эмчилгээний үнэ эрс багасах боломжтой.
Эх сурвалж:
Perceptive: https://www.perceptive.io/
New Atlas: https://newatlas.com/medical/robot-dentist-first-human-procedure/

