10 минутад цэнэглээд 1200 км явна: Toyota-гийн "Хатуу Төлөвт" батерей хувьсгал хийх үү?
TECHNOLOGYNEWS
12/3/20251 min read


Цахилгаан машин (EV) өвлийн хүйтэнд цэнэгээ хурдан алддаг, цэнэглэхэд удаан байдаг, хол замд явах боломжгүй гэсэн айдсыг Toyota компани эцэслэхээр шийдлээ. Тэд 2027-2028 онд худалдаанд гаргах "Solid-State Battery" (Хатуу төлөвт батерей)-ийн үйлдвэрлэлээ эхлүүлэхээр Японы Idemitsu Kosan компанитай хамтарч байна.
Энгийн батерейгаас юугаараа ялгаатай вэ? Одоогийн Tesla болон бусад цахилгаан машинд "Шингэн электролит" (Lithium-Ion) ашигладаг. Энэ нь хүйтэнд хөлдөх, хэт халвал шатах эрсдэлтэй байдаг. Харин Toyota-гийн шинэ технологи нь "Хатуу электролит" ашиглах тул:
Температур: -30 хэмд ч хэвийн ажиллана (Монголд нэн тохиромжтой).
Аюулгүй: Шатах, дэлбэрэх эрсдэл бараг үгүй.
Хурд: 10-хан минутад 10%-аас 80% хүртэл цэнэглэгдэнэ.
Хэзээ, ямар үнэтэй гарах вэ? Toyota эхний ээлжинд энэ технологийг 2027 онд "Lexus" брэндийн тансаг зэрэглэлийн загварууддаа туршихаар төлөвлөж байна. Эхэн үедээ үнэ нь өндөр байх боловч 2030 он гэхэд олноор үйлдвэрлэж, үнийг бууруулна гэж Financial Times мэдээлжээ. Нэг цэнэглэлтээр 1200 км явна гэдэг нь Улаанбаатараас Замын-Үүд ороод, буцаад ирэхэд цэнэглэх шаардлагагүй гэсэн үг юм.
Эх сурвалж:
Financial Times: https://www.ft.com/content/8c54b5f8-80e9-4673-9799-623253d1000f
Toyota Official Newsroom: https://global.toyota/en/newsroom/corporate/39288520.html