Текст бичээд л "Кино" бүтээдэг боллоо: OpenAI компанийн шинэ "Sora" хиймэл оюун ухаан

TECHNOLOGY

12/1/20251 min read

Хиймэл оюун ухаан зураг зурдаг байсан бол одоо видео бүтээдэг боллоо. ChatGPT-ийг бүтээгч OpenAI компани "Sora" нэртэй шинэ загвараа танилцуулсан нь дэлхийн видео зах зээлийг доргиож байна.

Sora юу чадах вэ? Та зүгээр л "Токиогийн гудамжинд алхаж буй загварлаг эмэгтэй, бороо орж байна, неон гэрэлтэй, 35мм камерын дурангаар авсан" гэж бичихэд л Sora үүнийг 1 минутын урттай, өндөр чанартай (1080p) видео болгон хувиргана. Энэ нь зүгээр нэг хөдөлгөөнт зураг биш; камерын өнцөг, гэрэл сүүдэр, физикийн хуулийг төгс тооцоолсон байдаг.

Холливуд аюулд байна уу? Энэ технологи гарсны дараа алдарт найруулагч Тайлер Перри (Tyler Perry) саяхан өгсөн ярилцлагадаа: "Би Sora-г хараад 800 сая долларын студи барих төслөө зогсоосон. Учир нь ирээдүйд кино бүтээхэд нүсэр тайз, олон зуун жүжигчин, үнэтэй камер хэрэггүй болж магадгүй" гэж мэдэгджээ.

Бидний үзэх контентыг хүн биш, AI бүтээдэг цаг үе ирлээ.