8 секундын рекламанд дурлаад 52 жил ханилсан түүх: Майкл Кейн ба түүний "Мөрөөдлийн бүсгүй"
SOCIAL
12/5/20251 min read


Хайр дурлал гэдэг зөвхөн кинон дээр гардаг зүйл биш гэдгийг Холливудын домогт жүжигчин Майкл Кейн (Michael Caine)-ийн түүх баталдаг.
Түүх хэрхэн эхлэв? 1971 онд алдарт жүжигчин болчихсон байсан Майкл гэртээ зурагт үзэж суугаад кофены рекламд тоглосон нэгэн бүсгүйг (Шакира Бакш) хараад л ухаангүй дурлажээ. Тэрээр найздаа "Би маргааш Бразил явж энэ бүсгүйг олно" гэж хэлсэн ч, хувь заяаны тохиолдлоор тэр бүсгүй Лондон хотод, түүнээс хэдхэн км-ийн зайд амьдарч байв.
Тууштай байдал Майкл түүний дугаарыг олж аваад залгасан ч Шакира эхний 10 удаа татгалзсан байна. Гэвч Майкл бууж өгсөнгүй. 11 дэх удаагийн дуудлага дээр Шакира зөвшөөрч, тэдний 52 жилийн хамтын амьдрал эхэлжээ.
Майкл хожим нь: "Тэр байхгүй бол би аль хэдийн үхсэн байх байсан. Тэр намайг архинаас гаргаж, жинхэнэ амьдралыг бэлэглэсэн" гэж дурссан байдаг. Жинхэнэ хайр гэж үүнийг л хэлэх байх.