Хүний "ДНХ Код"-ыг засварлах боломжтой боллоо: CRISPR технологийн анхны ялалт
HEALTHTECHNOLOGY
12/3/20251 min read


Хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа өөрийнхөө генийн кодыг (DNA) "Copy/Paste" хийх мэт засварлаж, удамшлын өвчнийг эдгээх боломжтой боллоо.
Nature сэтгүүлээс мэдээлснээр: Их Британи болон АНУ-ын зохицуулах байгууллагууд (FDA) CRISPR технологид суурилсан "Casgevy" хэмээх эмчилгээг албан ёсоор зөвшөөрлөө. Энэ нь "Хадуур эст цус багадалт" (Sickle Cell Disease) гэх аймшигт өвчнийг бүрэн эдгээж байна.
Яаж ажилладаг вэ? Эмч нар өвчтөний үүдэл эсийг авч, лабораторид CRISPR технологийг ашиглан "алдаатай" генийг нь хайчилж аваад, "зөв" генээр сольдог. Ингээд зассан эсээ буцаагаад хүний биед суулгахад өвчин бүрэн арилдаг байна. Энэ бол анагаах ухааны шинэ эрин үе юм.
Эх сурвалж: