Үхлийг "хуурах" 2 сая долларын туршилт: Тэрбумтан Брайан Жонсоны түүх
NEWS
By Orange News
11/30/20251 min read


Хүн мөнх наслах боломжтой юу? Технологийн тэрбумтан, 45 настай Брайан Жонсон (Bryan Johnson) энэ асуултад хариулахаар өөрийн биеийг шинжлэх ухааны туршилт болгожээ. Тэрээр жилд 2 сая ам.долларыг зөвхөн "Хөгшрөхгүй байх"-ын тулд зарцуулж байна.
"Project Blueprint" гэж юу вэ? Түүний амьдралын хэв маяг энгийн хүнд "Галзуу" мэт санагдаж магадгүй.
Тэр өглөө бүр 05:00 цагт босдог.
Өдөрт 111 ширхэг нэмэлт витамин, бэлдмэл уудаг.
Өдөрт яг 1977 калори бүхий хатуу Vegan хоол иддэг (Оройн хоолоо 11:00 цагт идээд дуусгадаг).
Бүр өөрийн 17 настай хүүгийнхээ цусыг сэлгэж, залуужих туршилт хийж байсан удаатай.
Үр дүн гарсан уу? Эмч нарын баталж буйгаар түүний зүрх 37 настай хүнийх шиг, арьс нь 28 настай хүнийх шиг, уушги нь 18 настай тамирчин хүнийх шиг болсон гэнэ. Тэр үхлийг ялах уу, эсвэл зүгээр л эрүүл биетэй үхэх үү?