60 минутын дотор хүргэлт: Amazon-ы дрон "Prime Air" хаана, хэрхэн нисэж байна вэ?
TECHNOLOGY
12/3/20251 min read


Та бараа захиалаад 2-3 хоног хүлээдэг үе ард хоцорлоо. Amazon компани олон жил яригдсан "Prime Air" дрон хүргэлтийн үйлчилгээгээ албан ёсоор АНУ-ын Техас муж (College Station), Калифорни, мөн шинээр Их Британи, Итали улсуудад нэвтрүүлж эхэллээ.
Аюулгүй юу? Толгой дээр унахгүй юу? Шинэ MK30 загварын дрон нь "Sense and Avoid" буюу саадыг мэдэрч зайлах дэвшилтэт системтэй. Энэ нь замдаа тааралдсан цахилгааны утас, мод, шувуу, хүн, тэр ч байтугай гэрийн тэжээвэр амьтдыг автоматаар мэдэрч тойрч гардаг. Мөн бороотой үед ч нисэх чадвартай.
Хүчин чадал нь ямар вэ?
Даац: 2.2 кг (5 фунт) хүртэлх жинтэй барааг тээвэрлэнэ. (Эм, гоо сайхан, жижиг цахилгаан бараа, яаралтай хүнс).
Хугацаа: Захиалга өгснөөс хойш 60 минутын дотор таны хашаанд (эсвэл заасан цэгт) барааг зөөлөн буулгана.
Өндөр: 40-120 метрийн өндөрт ниснэ.
Reuters агентлагийн мэдээлснээр Amazon 2030 он гэхэд жилд 500 сая илгээмжийг зөвхөн дроноор хүргэх зорилт тавьжээ.
Эх сурвалж: